card

АППЛИКЕЙШН АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ:

 

Нэг. Ерөнхий нөхцөл

Энэхүү аппликейшниг ашигласнаар хэрэглэгч та энэхүү ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Систем нь зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэх, шалган шийдвэрлэх, хянах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэх зориулалттай.

Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг

2.1. Та зөвхөн өөрийн эрхийн хүрээнд системд нэвтэрч ашиглана

2.2. Оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хариуцна.

2.3. Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх

2.4. Зөрчлийн мэдээллийг даруй хугацаанд нь бүртгэх

2.5. Нууцлал алдагдсан тохиолдолд даруй мэдэгдэх үүрэгтэй

Гурав. Системийн үйл ажиллагаа

3.1. Зөрчлийн бүх үе шатны мэдээллийг нэгтгэнэ

3.2. Бодит цагийн бүртгэл, хяналт хийдэг

3.3. Автомат сануулга, мэдэгдэл илгээнэ

3.4. Прокурорын цахим хяналтыг дэмжинэ

Дөрөв. Мэдээллийн уялдаа

Систем нь төрийн болон бусад системүүдтэй холбогдож ажиллана. Үүнд:

4.1. E-Mongolia

4.2. ХУР систем

4.3. Сангийн яамны төлбөр тооцооны систем

4.4. Цагдаагийн бэлэн бус торгуулийн систем

4.5. Замын хөдөлгөөний камерын систем

4.6. Төлбөр тооцооны системүүд

Тав. Торгууль, төлбөр

5.1. Торгуулийг системээр үүсгэнэ

5.2. Хэрэглэгчид цахимаар мэдэгдэл хүргэнэ

5.3. Цахимаар төлөх боломжтой

5.4. Төлбөрийн биелэлтийн автоматаар бүртгэгдэнэ

Зургаа. Мэдээллийн аюулгүй байдал

6.1. Систем нь 24/7 ажиллана

6.2. Бүх мэдээлэл хамгаалагдсан байна

6.3. Хувийн мэдээллийг задруулахыг хориглоно

6.4. Систем нь аюулгүй байдлын стандарт мөрдөнө, нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах, зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах

Хэрэглэгчийн зөвшөөрөл

“Зөвшөөрөх” товч дарснаар та энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.