ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг нэгж прокурорын газруудын “Тамгын хэлтсийн дарга”-ын албан тушаалд холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал
Хүсэлт
Төрийн албан хаагчийн анкет;
Гурван үеийн намтар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа /e-mongolia–аас татан авах/;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Тухайн орон тоонд шилжин ажиллахыг хүссэн өргөдөл.
Материал хүлээн авах:
Хугацаа: 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах хаяг: s.siilegmaa@prokuror.mn цахим шуудангаар
Холбоо барих утас: 88019466 /ажлын цагаар/
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АВАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛАГА
Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаалын нэр | Албан тушаал | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
Ангилал | Зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | |||
УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэн | Тамгын хэлтэс | Тамгын хэлтсийн дарга | Эрхэлсэн түшмэл | АА-5 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх | Эрх зүйч, төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
Аймгийн прокурорын газар | ||||||||
Дүүргийн прокурорын газар |