Прокурор нь хуулиар хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд хараат бус, шударгаар гүйцэтгэхийн тулд хууль зүйн өндөр мэдлэгтэй, ур чадвартай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралтаар “Прокурорын мэргэжлийн дүрэм”, хоёрдугаар хавсралтаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан.
Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/32 дугаар тушаалаар прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, зөвлөлийн дарга, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон.
Прокурорын мэргэжлийн зөвлөл нь прокурорын мэргэжлийн уйл ажиллагаатай холбоотой дараах хүсэлтийг үндэслэн шалгах, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба