ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
“Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3213 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 191 буюу 5.6 хувиар буурчээ. “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 3020 бүртгэгдсэн нь хүүхдийн эрхийг зөрчих нийт зөрчлийн 94 хувийг эзэлж байна.
- Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ. - 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Прокурорын байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад онцгой анхаарал хандуулан ажиллж байна.
Прокурорын байгууллагаас мансууруулах бодистой холбоотой хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар судаллаа
Прокурорын байгууллагаас хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг тогтмол судалдаг.
Тууш замд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлүүд зонхилон үйлдэгдэж байна.
Прокурорын байгууллага 2025 онд 128,688 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 1.8 хувиар өссөн байна.
Нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий алба хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернэт холболттой аль ч газраас зөрчлийн гомдол, мэдээллийг цахимаар бүртгэж, зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар авч, баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд техникийн хяналт тавих цахим хяналт удирдлагын дэд төвийг харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид шинээр байгуулсантай холбогдуулан Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд үйл ажиллагаатай нь танилцаж, санал солилцлоо.
Улсын ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. 6 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2026 оны нэгдүгээр сард зохион байгууллаа.
Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд, иргэдэд зориулан Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглан видео контент хийжээ.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүллээ.
"Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан"-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг нэгтгэх нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэсэн.
Авлигын гэмт хэрэг өсөхийн хэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эх үүсвэрийг нь нуун далдлах, түүний бодит шинж чанарыг өөрчлөх, шилжүүлэхийг хэлнэ.
"Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгийн 2025 оны 12 дугаар сарын дугаарын хэсгээс
Багануур дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах-Бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба