Монгол Улсын хэмжээнд 65 чиг үүргийн 1102 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13 мянга орчим алба хаагч жилд 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа бөгөөд нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий алба хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернэт холболттой аль ч газраас зөрчлийн гомдол, мэдээллийг цахимаар бүртгэж, зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар авч, баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон. "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгийн 2026 оны нэгдүгээр сарын дугаарын хэсгээс Нэвтрүүлгийг бүтэн үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу https://prosecutor.mn/post/113067
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба