Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын чуулганд ажиглагчийн статустайгаар оролцлоо.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Нгүен Дук Лонг, Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах CREST төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Олон Улсын Эрүүгийн шүүх (ICC)-ийн Шүүхийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэлстийн дарга Род Растан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Олон Улсын Прокуроруудын холбооны 2026 оны 3 улирлын товхимолд нийтлэгдсэн УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор Н.Нямдоржийн “Гэр бүлийн хүчирхийлэл ба цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг: Шинэ сорилтууд” нийтлэлийг хүргэж байна.
БНХАУ-ын Aрдын дээд прокурорын газраас 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд тус улсад зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан ашиглаж хууль зүйн дүгнэлт хийх арга зам” сэдэвт сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Прокурорын байгууллагад 2026 оны долоо, наймдугаар сард болж өнгөрсөн онцлох үйл явдлын мэдээ, мэдээллийг хүргэж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хүн, Байгаль орчин, хууль” сэдэвт үндсэн арга хэмжээнд Прокурорын байгууллага оролцож байна.
Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг хоёр улсын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зохион байгуулагдлаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг 2026 оны 7 дугаар сарын 28-аас 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод энэ сарын 22-ноос 29-ны өдрүүдэд зохин байгуулагдаж байгаа “БНХАУ-ын Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн эрх зүйн орчин” сэдэвт сургалтад прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Бүгд Найрамдах Итали Улсын Турин хот дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын сургалтын төвд зохион байгуулсан “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026 оны 6 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хар тамхины ахисан шатны мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвтэй сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын гүйцэтгэх үүрэг: Хууль бус хөрөнгийг мөшгөх, буцаан авах ба хүлээлгэх хариуцлагын тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.06.16) Улаанбаатар хотноо болж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо энэ сарын 8-аас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн байгаль орчны засаглалд прокурорын гүйцэтгэх үүрэг”, “БНХАУ-ын Экологийн орчны эрх зүйн кодексийн хэрэгжилт ба дэлхийн байгаль орчны эрх зүйн засаглалын хамтын ажиллагаа” сэдэвт Олон Улсын хуралд Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газар болон “Client Earth” байгаль орчныг хамгаалах холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газраас тус улсын Бээжин хотод 2026 оны 6 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Дэлхийн байгаль орчны засаглалд прокурорын гүйцэтгэх үүрэг” сэдэвт хуралд оролцож байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү Үндэсний Их сургуулийн урилгаар тус улсын нийслэл Сөүл хотод “Виртуал ажлын байрны шилжилт” сэдвийн хүрээнд туршлага судаллаа.
Прокурорын байгууллагын төлөөлөгчид тус улсын нийслэл Ханой хотод “Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, дижитал өөрчлөлтийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд туршлага судаллаа.
Монгол Улсын прокурорын газрын төлөөлөл БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Өвөр Монголын Өөртөө засах орны ардын прокурорын газар, Улаанцав, Ордос хотын прокурорын газар, Жининий төмөр замын тээврийн прокурорын газар, Эзэн хороо хошууны прокурорын газарт зочилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль, эрх зүйн зохицуулалттай танилцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба