ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ “ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛД ПРОКУРОРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ “ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАСАГЛАЛД ПРОКУРОРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газар болон “Client Earth” байгаль орчныг хамгаалах холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газраас тус улсын Бээжин хотод 2026 оны 6 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Дэлхийн байгаль орчны засаглалд прокурорын гүйцэтгэх үүрэг” сэдэвт хуралд оролцож байна. 

Хурал хүрээлэн байгаа орчныг хамгаалахад прокурорын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын туршлага солилцох зорилготой ба Бразилийн Холбооны Улсын прокурорын газар, Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, Их Британийн Байгаль орчны алба, Европын Байгаль орчны прокуроруудын сүлжээ, Австралийн Байгаль орчны эрх зүйн сүлжээ, Польшийн Байгаль орчны хамгааллын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн ажлын алба, Европын Байгаль орчны эрх зүйн нийгэмлэгийн нийт 60 орчим төлөөлөгчид оролцож байна.

Хурлын үеэр “Байгаль орчны нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад прокурорын байгууллагын үүрэг: Монгол Улсын эрх зүй, тулгамдсан асуудал ба хамтын ажиллагаа” сэдвээр Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Авилга, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга, ахлах прокурор Б.Мөнх-Од илтгэл хэлэлцүүллээ.