Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/28 дугаар тушаалаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Прокурорын байгууллагаас баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах чиг үүрэг бүхий “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийг байгуулсан.
Зөвлөл нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор болон дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар бүхий прокуроруудаас бүрдсэн 10 гишүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүдийг Улсын Ерөнхий прокурор томилдог.
Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй байж болно.
Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй удаа хуралдаж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба