card

Ахмадын холбоо

Прокурорын байгууллагын ахмадын холбоо нь өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор, ажилтнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн хамгааллын баталгааг хангуулах, тэдэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажил амьдралынх нь арвин баялаг туршлага, өв уламжлалыг залгамжлуулах ажлыг зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/64 дүгээр тушаалаар байгуулагджээ. Тус холбооны тэргүүнээр ахмад прокурор М.Оюундэлгэр 2022 оноос томилогдон ажиллаж байна.

Прокурорын байгууллагын ахмадын холбоо нь Улсын Ерөнхий Прокурорын газрын ахмадын хороо, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ахмадын хороо гэсэн хоёр салбартай. Харин орон нутгийн прокурорын газрын ахмадуудыг тухайн аймгийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга нар хариуцан ажилладаг.

Тус холбоо байгуулагдахаас өмнөх жилүүдэд буюу 1995-2002 онд Ж.Авхиа, 2002-2012 онд Н.Сосорбарам, 2015-2021 онд Г.Бадамханд нар Улсын Ерөнхий Прокурорын газрын ахмадын хорооны даргаар, 2006-2011 онд Н.Буниа Нийслэл, дүүргийн прокурорын газрын ахмадын хорооны даргаар тус тус ажиллаж байжээ.

Иргэн танд

Онцлох мэдээлэл