Цэвэр агаар, цэнгэг ус, үржил шимт хөрс гурав бол хүний амьдралын үндэс. Эдгээрийн аль нэг нь доройтоход эрүүл мэнд, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал хүртэл нөлөөлөлд ордог. Байгалиа хамгаална гэдэг зөвхөн байгальд ээлтэй байх биш, өөрсдийнхөө амьдрах орчныг хамгаалж байгаа хамгийн бодит үйлдэл юм.
Уул овоондоо хүндэтгэлтэй хандаж, ирсэн зочиддоо зөв дадлыг сануулах нь байгаль хамгааллын бодит алхам юм. Нутаг ус, ан амьтан, ургамал, гол мөрөн бол бидний амьдралын салшгүй хэсэг.
Байгаль биднээс юу ч нэхдэггүй. Харин түүнийг хайрлах, хамгаалах ухамсрыг л хүлээж байдаг. Өнөөдөр хамгаалж чадсан бүхэн маргааш үр хүүхдийн минь дурсамж болж үлдэнэ. Байгальтайгаа зөв харьцах нь ирээдүйтэйгээ зөв харьцаж буй үйлдэл юм.
Байгальтайгаа хэрхэн харьцаж байгаагаар бидний хандлага харагддаг. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахдаа ул мөрөө биш, сайхан дурсамжаа л үлдээцгээе.
Хүрээлэн буй орчныг бохирдуулах нь зөвхөн байгальд төдийгүй нийгмийн хариуцлагад сөргөөр нөлөөлдөг. Аялал, амралтын үеэр хогоо зориулалтын цэгт хаяж, байгальд үлдээхгүй байх нь иргэн бүрийн үүрэг юм.
Хүн байгалиас ангид оршдоггүй. Амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хүнс, амьдрах орчин гээд бидний амьдралын бүхий л үндэс байгаль дэлхийгээс эхтэй. Байгаль дэлхийн бүх зүйл харилцан шүтэлцээтэй. Нэг хэсэгт нь учруулсан хохирол нөгөө хэсэгтээ нөлөөлж, эцэстээ хүний амьдралд эргэн ирдэг. Иймээс байгалиа хайрлана гэдэг амьдралын хэв маяг, ухамсар, хариуцлагын илэрхийлэл юм.
Бидний өдөр бүр хийдэг жижиг үйлдэл бүр байгальд нөлөөлдөг. Хогоо зориулалтын саванд хийхэд хэдхэн секунд л шаардлагатай. Харин ил задгай хаясан хог байгальд олон жил үлдэж, хуульд заасан хариуцлага ч дагуулдаг. Цэвэр орчин бол хэн нэгний биш, бид бүгдийн хамтын хариуцлага.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд "Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх" гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Багануур дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй "Хайрлая, хамгаалъя, хүндэлье" нөлөөллийн аяны хүрээнд бэлтгэв.
“Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3213 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 191 буюу 5.6 хувиар буурчээ. “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 3020 бүртгэгдсэн нь хүүхдийн эрхийг зөрчих нийт зөрчлийн 94 хувийг эзэлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье!
БААТАР ХОТ-ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТГҮЙ ХОТ
Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран галт тэргээр зорчигчдод зориулан зайлшгүй мэдэх ёстой хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн QR код хэлбэрээр бэлтгэн гаргаж, иргэдийн ихээр зорчдог УБТЗ-ын галт тэрэг, зорчигчийн төв буудал, өртөө зөрлөгт байршуулж эхэллээ.
- Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ. - 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Прокурорын байгууллагаас мансууруулах бодистой холбоотой хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар судаллаа
Прокурорын байгууллагаас хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг тогтмол судалдаг.
Тууш замд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлүүд зонхилон үйлдэгдэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба