БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БҮХ ЗҮЙЛ ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭТЭЙ

A- A A+
БАЙГАЛЬ ДЭЛХИЙН БҮХ ЗҮЙЛ ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭТЭЙ

Хүн байгалиас ангид оршдоггүй. Амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хүнс, амьдрах орчин гээд бидний амьдралын бүхий л үндэс байгаль дэлхийгээс эхтэй. Байгаль дэлхийн бүх зүйл харилцан шүтэлцээтэй. Нэг хэсэгт нь учруулсан хохирол нөгөө хэсэгтээ нөлөөлж, эцэстээ хүний амьдралд эргэн ирдэг. Иймээс байгалиа хайрлана гэдэг амьдралын хэв маяг, ухамсар, хариуцлагын илэрхийлэл юм.