Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын чуулганд ажиглагчийн статустайгаар оролцлоо.
мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд 11,2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хүн, Байгаль орчин, хууль” сэдэвт үндсэн арга хэмжээнд Прокурорын байгууллага оролцож байна.
Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг хоёр улсын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зохион байгуулагдлаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг 2026 оны 7 дугаар сарын 28-аас 31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
Боловсролын зээлийн сантай холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан.
Сингапур Улсад зохион байгуулагдаж байгаа Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонгтой уулзав.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Сингапур Улсад зохион байгуулагдаж буй Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцож байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Монгол Улсад айлчлал хийж байна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дугаар хурал нь бүс нутаг төдийгүй олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх онцгой чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл Олон Улсын Прокуроруудын холбооноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах орноор сонгогдсонтой холбогдуулан Олон Улсын Прокуроруудын холбооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.
Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтын 1 дүгээр шатны шалгалт болох хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтад нийт 200 хүн оролцож, 87 оролцогч тэнцсэн байна.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.
Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хугацаанд нийт 219 иргэн, албан хаагч материал ирүүлснийг шалгалтын комиссын хуралдаанаар хянаж, шалгаруулалтад оролцуулахаар бүртгэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба