Прокурорын байгууллагаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд төвтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
ОХУ-ын Прокурорын байгууллагын Их сургуулиас эрхлэн гаргадаг “Университет прокуратуры Российской Федерации” сэтгүүлд нийтлэгдсэн УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын албаны хяналтын прокурор У.Эрдэнэтуяагийн "Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг буцаан авахад прокурорын гүйцэтгэх үүрэг: Монгол Улсын туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг хүргэж байна.
Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяа газар, хэлтсийн алба хаагчид танхимаар болон цахимаар оролцож байна.
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 580 хүнд холбогдох 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Нийслэл, Ховд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэхүү сургалт нь эрүүгийн цахим хавтаст хэрэг нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангах, прокурор, мөрдөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, цахим шилжилтийн эрх зүй, зохион байгуулалт, техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн үйл ажиллагаатай танилцлаа.
Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.
Ховд аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Тус аймагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудлын талаар тус аймгийн прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхол хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Э.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Прокурорын байгууллага мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж байна.
Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол банкны төв болон орон нутаг дахь салбарын хянан шалгагч нарт сургалт зохион байгууллаа.
Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг тогтмол судалж, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих”-д заасан 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эдгээр хэргүүд ойн сан бүхий газар нутагтай Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, тал хээрийн бүс болох Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын чуулганд ажиглагчийн статустайгаар оролцлоо.
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,254 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Түвшинтөгстэй байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2026 оны 9 дүгээр сарын 23-наас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг тоймлон хүргэж байна.
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2026 оны III улирлын байдлаар нийт 7,415,455 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсжээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу болон дүрс бичлэг хийх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба