ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газраас “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол банкны төв болон орон нутаг дахь салбарын хянан шалгагч нарт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар зөрчил шалгах тодорхой ажиллагаанд анхаарах асуудал, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хүн, хуулийн этгээдийн эрхийг хангах, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах ажиллагаа болон улсын хэмжээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрсэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэл хийх, ашиглахтай холбоотой асуудлаар сургалт хийж, харилцан мэдээлэл солилцжээ.