ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ, ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ХУГАЦАА, БАЙРШИЛ, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ, ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ХУГАЦАА, БАЙРШИЛ, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР

Шалгалт зохион байгуулах хугацаа, байршил:

  • Хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн /Бямба гариг/ 09:00 цагаас ШУТИС-ийн 8-р байрны 3 давхарт байрлах лекцийн танхимд;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах эсээ болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг шалгах бодлогын шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цагаас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн урд байрлах “Сентоза”-ийн төвийн 1 давхарт байрлах ACE E-Sport  тоглоомын газарт;
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, манлайлах чадварыг шалгах ярилцлагын шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 09 цагаас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 2 давхрын хурлын зааланд тус тус зохион байгуулна.

Бүртгэлийн талаар:

Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн, албан хаагчийг бүртгэх ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгууллаа. 

Дээрх хугацаанд нийт 219 иргэн, албан хаагч материал ирүүлснийг шалгалтын комиссын хуралдаанаар хянаж, шалгаруулалтад оролцуулахаар бүртгэлээ.

Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдсан иргэдийн жагсаалт.

2024 оны 12 дугаар сарын 24                                                                            Улаанбаатар хот

  1.  

Батхүүгийн Пүрэвдорж

  1.  

Анжаагийн Сувд-Эрдэнэ

  1.  

Энх-Ялалтын Энхзул

  1.  

Чинбатын Билгүүн

  1.  

Сүхдоржийн Нансалмаа

  1.  

Цогбадрахын Дөлгөөн

  1.  

Алтантуяагийн Цэрэндаваа

  1.  

Батнямын Билгүүнгэрэл

  1.  

Бат-Эрдэнийн Амартүвшинцэц

  1.  

Чулуунбаатарын Энхзул

  1.  

Алтанцэцэгийн Ариунзаяа

  1.  

Амарсайханы Баасансүрэн

  1.  

Доржцэмбийн Цэцэгсүрэн

  1.  

Батсүхийн Намуун

  1.  

Буяннэмэхийн Буянхишиг

  1.  

Түмэндэмбэрэлийн Оюун-Эрдэнэ

  1.  

Хуягбаатарын Гэгээнзул

  1.  

Алтансүхийн Амарсанаа

  1.  

Болор-Эрдэнийн Батаа

  1.  

Занданбалын Гандулам

  1.  

Энхтайваны Гантулга

  1.  

Доржийн Лхагважав

  1.  

Сангидоржийн Гаадамба

  1.  

Лхагваандоржийн Дэжидмаа

  1.  

Энхбаатарын Удвал

  1.  

Ганбаярын Золбаяр

  1.  

Батцэнгэлийн Энхболор

  1.  

Энхболдын Даваа

  1.  

Ганбаатарын Элбэгзаяа

  1.  

Викторын Аюушжав

  1.  

Энхболдын Нармандах

  1.  

Уламбадрахын Энхзаяа

  1.  

Аюушийн Анхбаяр

  1.  

Ербишийн Буян-Их

  1.  

Мөнхбатын Амарзаяа

  1.  

Ёндонжамцын Өсөхбаяр

  1.  

Сугаррагчаагийн Учрал

  1.  

Пүрэвсүрэнгийн Анужин

  1.  

Түвшинбаатарын Уртнасан

  1.  

Ганбатын Эрдэнэбат

  1.  

Энхсайханы Сүхбаатар

  1.  

Энхбаяраагийн Хонгорзул

  1.  

Ганбатын Бадамханд

  1.  

Отгонхишигийн Эрдэнэбат

  1.  

Бямбацогтын Тамир

  1.  

Мөнхбаярын Намуун

  1.  

Чулуунбаатарын Охиноо

  1.  

Баяраагийн Анударь

  1.  

Шинэтогтохын Баярмаа

  1.  

Сүнжидмаагийн Билгүүн

  1.  

Баярсайханы Дулмаа

  1.  

Лхагвасүрэнгийн Батхишиг

  1.  

Баянмөнхийн Лхампагамдулам

  1.  

Батнасангийн Мөнгөнтуяа

  1.  

Мягмарсүрэнгийн Хоролгарав

  1.  

Очирын Билгүүн

  1.  

Баярхүүгийн Буд

  1.  

Билэгдэмбэрэлийн Өүжин

  1.  

Олдохын Эрдэнэбаяр

  1.  

Наранхүүгийн Номинзул

  1.  

Дамбын Цэнд-Аюуш

  1.  

Чулуунбаатарын Маралмаа

  1.  

Хансаны Ганцоож

  1.  

Гомбын Ганчимэг

  1.  

Гэрэлийн Анужин

  1.  

Нэргүйн Жаргалсайхан

  1.  

Болдбаатарын Норжүмаа

  1.  

Төмөрчулууны Оюундарь

  1.  

Баатарсайханы Уянга

  1.  

Хүсэнбатын Бямбабаатар

  1.  

Янжинхоролын Наранбаатар

  1.  

Жаргалсайханы Өнөболд

  1.  

Энхцэцэгийн Энхзаяа

  1.  

Жаргалын Дуламсүрэн

  1.  

Эрдэнэбаатарын Долгор

  1.  

Төгсжаргалын Анударь

  1.  

Нацагдоржийн Булгаа

  1.  

Адъяасүрэнгийн Цэрэнчимэд

  1.  

Анхмандахын Ундармаа

  1.  

Төмөрбаатарын Мөнхзаяа

  1.  

Халтархүүгийн Отгонжаргал

  1.  

Ганхуягийн Анударь

  1.  

Баянзулын Түшигбаяр

  1.  

Гантөмөрийн Ган-Алтай

  1.  

Болдын Бат-Орших

  1.  

Батсуурийн Ариунболор

  1.  

Дээшингийн Эрдэнэбулган

  1.  

Батсайханы Цэрэнлхам

  1.  

Тонцоггоогийн Халиун

  1.  

Ононгийн Дөлгөөн

  1.  

Чингэсийн Энхмэнд

  1.  

Балжиннямын Цагаанцоож

  1.  

Наранцацралын Маралмаа

  1.  

Бямбажавын Даваасүрэн

  1.  

Цэрэндоржийн Гандаваа

  1.  

Эрдэнэсүрэнгийн Нямчимэг

  1.  

Батмөнхийн Пүрэвсүрэн

  1.  

Дашнямын Билгүтэй

  1.  

Доржжанцангийн Алтантуяа

  1.  

Ганбаатарын Гандуулга

  1.  

Эрдэнээгийн Бат-Эрдэнэ

  1.  

Отгонбаярын Инжиннаш

  1.  

Баасанжаргалын Солонго

  1.  

Нямдоржийн Булганчимэг

  1.  

Батжаргалын Номин

  1.  

Батбаатарын Энхриймаа

  1.  

Энхбаатарын Анужин

  1.  

Варинагийн Аминаа

  1.  

Батсүхийн Мянганбаяр

  1.  

Доржсүрэнгийн Янжинлхам

  1.  

Үнэнбатын Ичинхорлоо

  1.  

Отгоны Мөнхзул

  1.  

Нарангэрэлийн Энх-Ариун

  1.  

Гилэгсэнгийн Будсүрэн

  1.  

Ганбаатарын Заяа

  1.  

Эрдэнэбулагийн Баяр-Од

  1.  

Пүрэвдоржийн Энхмаа

  1.  

Цэндбаатарын Нарангэрэл

  1.  

Ганболдын Отгонцэцэг

  1.  

Бат-Амгалангийн Халиун

  1.  

Ламчингийн Нандинцэцэг

  1.  

Энхжаргалын Зулцэцэг

  1.  

Бат-Эрдэнийн Өсөхбаяр

  1.  

Наранбаатарын Дагвадорж

  1.  

Эрдэнэ-Очирын Баттэлмэн

  1.  

Бат-Очирын Ешэнгуа

  1.  

Батнарангийн Оюунтөгс-Эрдэнэ

  1.  

Муратын Акку

  1.  

Батхуягийн Энхбат

  1.  

Гандоржийн Сарангэрэл

  1.  

Цэнгэлийн Болорцэцэг

  1.  

Баттулгын Батзориг

  1.  

Баттулгын Мөнхжин

  1.  

Лхагважавын Онцгойгэрэл

  1.  

Цогбадрахын Уранцэцэг

  1.  

Цэнгэлмаагийн Хүслэн

  1.  

Соронзонбатын Туул

  1.  

Дорлигийн Алтантуул

  1.  

Батдоржийн Минжинсор

  1.  

Оюунтуяагийн Баярцэцэг

  1.  

Баянчулууны Анужин

  1.  

Батдамжины Ууганзаяа

  1.  

Мандалсүрэнгийн Алтантогос

  1.  

Бямбаагийн Гэрэлтуяа

  1.  

Оюунтуяагийн Баяр

  1.  

Зуунмагнайн Ууганцэцэг

  1.  

Оргилсайханы Орхонсэлэнгэ

  1.  

Бадамын Мөнхтуяа

  1.  

Баатарсүрэнгийн Энхбилэг

  1.  

Лхагваагийн Сувдаа

  1.  

Батбаярын Солонго

  1.  

Бадрахсайханы Жавзандулам

  1.  

Хишигбаярын Наранбайгаль

  1.  

Батбаатарын Номин-Эрдэнэ

  1.  

Мягмарын Тэнхээ

  1.  

Алексейн Цэрэндулам

  1.  

Далантайн Амуундарь

  1.  

Баяндалайн Ням-Учрал

  1.  

Оюунжаргалын Номин-Эрдэнэ

  1.  

Болдын Намуунзул

  1.  

Алтансүхийн Ойдовцогзол

  1.  

Хүрэлбаатарын Даваа

  1.  

Цэндээгийн Чулуунчимэг

  1.  

Өнөрийн Ариунзаяа

  1.  

Батболдын Оюу-Эрдэнэ

  1.  

Амгалангийн Баасандулам

  1.  

Өлзийбаярын Нямдэмбэрэл

  1.  

Түмэнзаяагийн Оюумаа

  1.  

Бат-Эрдэнийн Пүрэвсүрэн

  1.  

Аваадоржийн Авидсүрэн

  1.  

Нямцэцэгийн Бямбадорж

  1.  

Батнасангийн Бумчимэг

  1.  

Батбилэгийн Номин-Эрдэнэ

  1.  

Энхбатын Баярмагнай

  1.  

Бадамцэцэгийн Бадамзул

  1.  

Баярсолонгын Балжинням

  1.  

Норовдоржийн Дөлгөөн

  1.  

Дашлхүндэвийн Баасанцэрэн

  1.  

Бат-Оршихын Сарантуяа

  1.  

Энх-Амарын Цэнгэлмаа

  1.  

Болдбаатарын Үенч

  1.  

Жавхлангийн Ануужин

  1.  

Мөнхдалайн Ариунзаяа

  1.  

Энхбатын Минжинсор

  1.  

Гантөмөрийн Энэрэл

  1.  

Мягмаржавын Намжилмаа

  1.  

Ганбаатарын Энхтуул

  1.  

Цэвээнбалын Ган-Эрдэнэ

  1.  

Батмөнхийн Мөнхтуяа

  1.  

Пүрэвдалайн Жавзанпагма

  1.  

Мөнхзулын Тэмүүжин

  1.  

Батбаатарын Түмэнбаяр

  1.  

Бямба-Очирын Чимэдбат

  1.  

Уламсайханы Баттогтох

  1.  

Нямдоржийн Анударь

  1.  

Жаргалсайханы Ижилцэцэг

  1.  

Батбаярын Сумъяабазар

  1.  

Батаагийн Мөнгөншүр

  1.  

Алтантулгын Эрдэнэхүү

  1.  

Ханбатсуурийн Хулан

  1.  

Батбаярын Бат-Эрдэнэ

  1.  

Галтын Алтаннаран

  1.  

Болдбаатарын Төрсайхан

  1.  

Ганболдын Үүрийнтуяа

  1.  

Гэрэлт-Одын Цэрэнчимэд

  1.  

Батпүрэвийн Сүрэнчимэг

  1.  

Мандахын Хонгорзул

  1.  

Баттогтохын Номин-Эрдэнэ

  1.  

Энхжаргалын Ням-Очир

  1.  

Төмөрбаатарын Лхамсүрэн

  1.  

Гансүхийн Наранцацралт

  1.  

Чинбаатарын Учрал

  1.  

Ганбаатарын Мөнхцэцэг

  1.  

Наранцогтын Мөнхзаяа

  1.  

Цэгмэдийн Гантулга

  1.  

Оюунбаатарын Баярбат

  1.  

Азжаргалын Буянжаргал

  1.  

Оюунцэрэнгийн Мягмарсүрэн

  1.  

Дамирангийн Буянбат

Шалгалтад анхаарвал зохих асуудлын талаар:

  • Шалгалтын товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд хүрэлцэн ирэх;
  • Шалгалтад оролцогч иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичгийг авч ирэх;
  • Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас хуулах, хоорондоо ярилцах болон ном, сурах бичиг, бусад материал, ухаалаг төхөөрөмж /гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт/ авч орох, ашиглах зэргийг хориглоно;
  • Онцгой шаардлага үүсээгүй тохиолдолд бусадтай харилцахгүй байх;

Тусгай шалгалтын мэдлэг, чадварыг сорихдоо дараах байдлаар дүгнэнэ:

  • Прокурорын туслах ажилтны нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалтын хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт нь нийт 90 асуулттай байх ба асуулт тус бүр зөвхөн 1 зөв хариутай байхаар боловсруулагдана. Шалгуулагч нийт сорилын 60 хувийг буюу 54 ба түүнээс дээш асуултын хариуг зөв бөглөсөн тохиолдолд сорилын шалгалтад тэнцсэнд тооцож, 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
  • Сорилгод хариулах шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут / 1 цаг 30 минут/ байна. Сорилгын шалгалт дуусмагц  сорилгын шалгалтыг зогсоох дохио өгч, шалгалтыг дуусган, сорилгын шалгалтын дүнтэй танилцах боломж олгоно. Сорилгод багтах баримт бичигт :Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдал, Хуульчийн ёс зүй, Прокурорын сахилгын дүрэм, Прокурорын ёс зүйн дүрэм.
  • Бодлогын шалгалтыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас авах ба бодлогыг бодож эхлэх дохио өгсөн даруй бодлогын программд нэвтрэх үйлдэл хийнэ. Бодох нийт хугацаа 60 минут буюу 1 цаг байна. Шалгалтын хугацаа дуусахад бодлогын хариулт бичихийг зогсоох дохио өгч, бодлого бодох шалгалтыг дуусгаж, бодлогын хариу файлыг байгууллагын өгөгдсөн цахим шууданд илгээнэ. Цахим шуудан хүлээн авсан талаарх мэдээллийг шалгалтад оролцогчид танилцуулж, гарын үсгээр баталгаажуулан оролцогчдыг танхимаас гаргана. /20 хүртэл оноогоор дүгнэнэ/
  • Эсээг таваас доошгүй сэдвүүдээс оролцогч нэг иргэнийг төлөөлүүлж сугалуулах бөгөөд уг сонгогдсон /нэг/ сэдвээр нийт оролцогчид эсээ бичнэ. Эсээг дүгнэхдээ агуулга, найруулга зүй, логик уялдаа холбоо, эрх зүйн үндэслэл, дэвшүүлсэн санаа, зөв бичгийн дүрэм зэргийг харгалзан 20 хүртэл оноо өгнө. Эссэ бичих хугацаа 1 цаг үргэлжлэх бөгөөд үгийн тоо 150-иас доошгүй байна.
  • Ярилцлагын шалгалтаар сонгон шалгаруулалтад оролцогчийн өөрийгөө илэрхийлэх, асуудал шийдвэрлэж, дүн шинжилгээ хийх, илтгэх ур чадвар, хувь хүний зан төлөв, ажил мэргэжилдээ хандах хандлагыг үнэлэх зорилгоор асуулт тавьж, хариулт авах хэлбэрээр явуулан 30 хүртэл оноогоор дүгнэнэ.
  • Хууль, эрх зүйн мэдлэгийн сорил, эсээ, ярилцлага, бодлогын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцож, прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэнэ.

Шалгалтад оролцогчийн эрх, үүрэг

Шалгалтад оролцогч дараах эрх эдэлнэ:

  • шалгалттай холбогдох асуудлын талаар комиссын дарга, гишүүдээс лавлагаа, мэдээлэл авах;
  • шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, шалгалтын даалгаврын агуулга, боловсруулалт, үнэлгээ, шалгалттай холбогдох бусад асуудлын талаар комисст гомдол гаргах.

   Шалгалтад оролцогч дараах үүргийг хүлээнэ:

  • шалгалтад бүртгүүлэх баримт бичгийн үнэн зөвийг хариуцах, шаардлагатай нэмэлт материалыг бүрдүүлж өгөх;
  • шалгалт товлогдсон цагаас хоцрохгүй байх;
  • шалгалтад орохоор ирэхдээ иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичгийг авч ирэх;
  • шалгаруулалтын журам, дэгийг зөрчихгүй байх;
  • комиссын дарга, гишүүдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, бусад оролцогчдын хууль бус үйлдлийг зогсоох, анхааруулах байдлаар хамтран ажиллах.

Шалгалтын дүн, даалгаврыг хүчингүйд тооцох

Дараах тохиолдолд шалгалтад оролцогчийн дүн, даалгаврыг хүчингүйд тооцно:

  • баримт бичиг дутуу, хуурамчаар бүрдүүлсэн;
  • шалгалтад өөрийнхөө өмнөөс өөр бусад этгээдийг оролцуулахаар завдсан, оролцуулсан;
  • энэ журмыг зөрчиж, нууцлал алдагдсаны улмаас шалгалтад тэнцсэн нь илэрсэн;
  • шалгалтын явцад энэ журмыг удаа дараа зөрчсөн;
  • зөвшөөрөгдөөгүй материалыг шалгалтын явцад ашиглахыг завдсан, ашигласан;
  • шалгалтын хуудсанд зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн;
  • бусад оролцогчоос хуулсан, хуулуулах болон бусад зөрчлүүдийг гаргасан нь баримтаар тогтоогдсон.

Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

  • Сонгон шалгаруулалтын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг комисст гаргана.
  • Гомдол гаргагч шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор, шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг үнэлгээг танилцуулснаас хойш ажлын 1 хоногийн дотор, бусад гомдлыг тухай бүр бичгээр гаргана.
  • Гомдол гаргагч нь гомдолдоо шаардлага, түүний үндэслэлийг тодорхой дурдаж, нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
  • Комисс сорилын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг даруй шийдвэрлэн, бодлого, даалгаврын шалгаруулалтад оролцох боломжит хугацааны өмнө хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.
  • Сорилын шалгалтын үнэлгээнээс бусад гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид бичгээр хүргүүлнэ.