Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд "Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх" гэмт хэргийг хуульчилсан байдаг. Банкны дансаа бусдад төлбөртэй ашиглуулах нь дээрх гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр юм.
Тиймээс банкны данс, төлбөр тооцооны хэрэгслээ бусдад дамжуулахгүй байж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба