Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэд олон нийтэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалиа хамгаалах эерэг дадлыг бий болгож, нэг удаа мод тариад орхих биш, шаардлагатай арчилгаа, усжуулалтад анхаарч байхыг уриалж байна.
#Хамгаалсан_байгаль_бидний_ирээдүй
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба