Дархан-Уул аймгийн прокурорын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус прокурорын газрын прокурор, ажилтнууд Дархан хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байршлуудад “School police” буюу сургуулийн эргүүлээр ажиллаж, хүүхэд зам хөндлөн гарч буй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоож, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба