СУРАГЧИД "ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭҮЙ" АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЖ БАЙГАЛИА ХАМГААЛАХЫГ УРИАЛЛАА

A- A A+
СУРАГЧИД

Байгалиа хамгаалах, экологийн мэдлэг боловсролыг багаас нь төлөвшүүлж, ховор амьтан, ургамлын талаар мэдлэг ойлголтыг өгөх зорилгоор Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хүүхдийн өөрөө удирдах байгууллага болох Justice клубтай хамтран ахлах ангийн сурагчдын дунд “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” сэдэвт эссэ бичлэг, илтгэлийн уралдаан зарласан байна.

Байгаль орчны асуудал зөвхөн нэг байгууллагын, нэг хүний хийдэг ажил биш, хүн бүрийн оролцоотой бүх нийтийн үүрэг хариуцлага юм гэдгийг илтгэлийн уралдаанд оролцогч хүүхдүүд онцолсон байна. Уралдааны сүүлийн шатанд 5 илтгэл тавигдсанаас Политехник коллежийн сурагч А.Маралцэцэг “Хүлэмжийн хийн ялгарлаас үүдсэн уур амьгалын өөрчлөлт ба залуу үеийн оролцоо” сэдэвт илтгэлээрээ түрүүлжээ.