“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “БНХАУ-ын Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн эрх зүйн орчин” сэдэвт сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус сургалтад улс, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын 15 прокурор хамрагдаж, байгаль орчныг хамгаалах эрх зүйн тогтолцооны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, Хятад улсад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэж буй практик, түүний онцлогийн талаар мэдээлэл хуваалцаж, туршлага судалж байна.