Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Олон Улсын Эрүүгийн шүүх (ICC)-ийн Шүүхийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэлстийн дарга Род Растан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Род Растан хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцож, шүүх, прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Цаашид талууд харилцан туршлага солилцох, прокурорын байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба