“ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАЖ ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
“ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАЖ ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ ХИЙХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

БНХАУ-ын Aрдын дээд прокурорын газраас 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд тус улсад зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан ашиглаж хууль зүйн дүгнэлт хийх арга зам” сэдэвт сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус сургалтад УЕПГ, харьяа нэгж прокурорын газрын 15 прокурор, ажилтан хамрагдаж, “Хиймэл оюун ухаан ашиглаж хууль зүйн дүгнэлт хийх арга зам”, “Чөлөөт худалдааны туршилтын бүсийн хууль эрх зүйн орчны онцлог”, “БНХАУ-ын Прокурорын байгууллагын тогтолцоо ба шинэчлэл” зэрэг сэдвээр туршлага судалж байна.