Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албанаас Тайланд Улсын Бангкок хотын Олон Улсын хууль сахиулах академи (ILEA Bangkok)-д 2026 оны 6 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хар тамхины ахисан шатны мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвтэй сургалтад Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сургалтад Зүүн өмнөд азийн улсууд болох Тайланд, Вьетнам, Лаос, Индонези зэрэг улсын нийт 24 төлөөлөгч оролцож, туршлага судалсан байна.
Тодруулбал, Нийлэг (синтетик) мансууруулах бодисын талаарх шинэчилсэн мэдээлэл, мөнгө угаах гэмт хэрэг болон крипто валютын тухай ойлголт, олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах болон тусгай ажиллагааны үеэр алба хаагчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн яаралтай тусламж үзүүлэх арга техникийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл хуваалцсан үр дүнтэй практик сургалт болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба