Олон Улсын Прокурорын холбооны 2026 оны 3 улирлын товхимолд нийтлэгдсэн УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын хяналтын прокурор Н.Нямдоржийн “Гэр бүлийн хүчирхийлэл ба цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг: Шинэ сорилтууд” нийтлэлийг хүргэж байна.
Өнөөгийн нийгэмд мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь хүмүүсийн харилцаа холбоо, мэдээлэл солилцох боломжийг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд шинэ боломжуудыг бий болгож байна. Гэвч технологийн энэхүү хөгжилтэй зэрэгцэн гэмт хэргийн шинж, үйлдэх арга хэлбэр өөрчлөгдөж, хууль сахиулах байгууллагын өмнө шинэ сорилтууд гарч байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл болон цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг нь хүний эрх, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байгаа нь онцгой анхаарал татаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгддэг, хохирогч нь хүчирхийлэгчээс эдийн засаг, сэтгэл санаа болон нийгмийн хувьд хамааралтай байх онцлогтой. Иймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хууль сахиулах байгууллагад хандахгүй байх, эсхүл гаргасан гомдлоосоо татгалзах, мэдүүлгээ өөрчлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах тохиолдол цөөнгүй байдаг.
Сүүлийн жилүүдэд энэхүү хүчирхийлэл цахим орчинд шилжин илрэх болсон. Тодруулбал, дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор шинэ хэлбэрүүд болох гар утас, олон нийтийн сүлжээ, байршил тогтоох технологи ашиглан хохирогчийг мөрдөх, заналхийлэх, нэр төрд халдах, хувийн зураг, дүрс бичлэгээр сүрдүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан хуурамч дүрс, дуу хоолой бүтээх технологи, хувийн мэдээлэл задруулах, цахим дарамт шахалт үзүүлэх зэрэг үйлдэл гарч байна.
Үүнтэй холбоотой буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ухаалаг төхөөрөмж, байршил тогтоох систем, нууц үг сэргээх үйлчилгээ зэрэг технологийг ашиглан хохирогчийг хянах, хяналтдаа байлгах шинэ аргуудыг ашиглах болсон нь прокурор, хууль сахиулагчаас технологийн мэдлэг, ур чадварыг шаардаж байна.
Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хүний үндсэн эрхийн баталгааг хангахын зэрэгцээ хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад, давтан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан зэрэг хохирогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, сэтгэл зүйн хохирол учруулахгүйгээр мэдүүлэг авах, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласнаар хохирогчийг хамгаалах үйлчилгээ, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны тогтолцоо хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна.
Цахим нотлох баримтын ач холбогдол өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор прокуроруудын дижитал орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэргэшүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, цахим дарамт, заналхийлэл зэрэг гэмт хэргийн нотлох ажиллагааны чанар, гэмт хэргийн шинжийг тодорхойлох хууль хэрэглээний нэгдмэл байдалд эерэг нөлөө үзүүлсэн.
Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хохирсон, холбогдсон хэрэгт хяналт тавих дагнасан прокурорыг мэргэшүүлж, шүүх, мөрдөх байгууллага, хүүхэд хамгаалал, гэр бүл хамгааллын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, мэдээллийг шуурхай солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр хохирогч төвтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл нь цахим орчинд шилжин технологийн хөгжил, нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдан улам нарийн төвөгтэй, хувьсан өөрчлөгдөж буй сорилт нь дан ганц гэмт хэрэг үйлдэгдсэний дараах хариу арга хэмжээгээр хязгаарлагдах бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хохирогчийг хамгаалах, сэтгэл зүйн хохирол давтан учруулахгүй байх, дижитал нотлох баримтыг шуурхай бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг цогц арга барилыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.
NYAMDORJ NANZADDORJ -PUBLIC PROSECUTOR, PROSECUTOR GENERAL’S OFFICE OF MONGOLIA
Domestic violence and Crimes committed in cyberspace: Emerging challenges
In contemporary society, the rapid advancement of information technology has expanded opportunities for communication and the exchange of information, while also creating new possibilities for the operations of both public and private sector institutions. However, alongside this technological development, the nature of crime and the methods by which it is committed have also changed, giving rise to new challenges for law enforcement authorities. Among these, domestic violence and crimes committed in cyberspace warrant particular attention, as they pose serious threats to human rights and security.
Domestic violence is characterized by its often hidden nature, as well as by the economic, psychological, and social dependence of victims on the perpetrator. Consequently, victims of such crimes often refrain from reporting incidents to law enforcement authorities, withdraw complaints they have already filed, alter their statements, or otherwise face circumstances that may obstruct criminal proceedings.
In recent years, this form of violence has increasingly manifested in the digital environment. In particular, the development of digital technologies has given rise to new forms of abuse, including stalking, threats, defamation, intimidation through private photographs and video recordings, the creation of false images and voices using artificial intelligence-based technologies, the disclosure of personal information, and the exertion of cyber harassment and pressure through mobile phones, social media platforms, and location-tracking technologies.
In this regard, perpetrators of domestic violence have begun to employ new methods of monitoring and controlling victims by using smart devices, location-tracking systems, password recovery services, and other technologies. This development requires prosecutors and law enforcement officers to possess advanced technological knowledge and practical skills.
The prosecution service is implementing measures aimed at combating this category of crime, ensuring the legality of criminal proceedings and the protection of fundamental human rights, safeguarding victims, promptly restoring violated rights, and enhancing the effectiveness of victim-centered investigative procedures.
In particular, during the course of investigations, special attention is being paid to preventing repeated violence, protecting the lawful rights and interests of victims such as children, women, and the elderly, obtaining statements without causing psychological harm, and ensuring that necessary protective measures are implemented without delay. These efforts have contributed to the development of victim protection services, one-stop service centers, and temporary shelter systems.
In response to the growing importance of electronic evidence, regular training and professional development activities are being organized to strengthen prosecutors’ knowledge and skills in the digital environment. These measures have had a positive impact on the quality of evidentiary procedures in cases involving domestic violence committed through electronic means, cyber harassment, threats, and related offences, as well as on the consistency of legal application in determining the elements of such crimes.
Furthermore, by specializing prosecutors assigned to supervise cases involving domestic violence, child victims, and children in conflict with the law, and by expanding cooperation with courts, investigative authorities, child protection agencies, and family protection service providers, the prosecution service plays an important role in strengthening and institutionalizing a victim-centered criminal justice process and a system for protecting human rights and freedoms. Such cooperation includes the prompt exchange of information and the organization of joint training activities among relevant institutions.
As acts of domestic violence increasingly extend into cyberspace, they are becoming more complex and constantly evolving in line with technological advancement and changes in social relations. This challenge cannot be addressed solely through reactive measures taken after a crime has occurred. Rather, it creates a pressing need to develop a comprehensive approach that includes prevention, early detection, victim protection, the prevention of repeated psychological harm, the prompt preservation and securing of digital evidence, and the expansion of international cooperation.
Эх сурвалж: Олон Улсын Прокурорын холбооны товхимол 2026 он №101
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба