ХУШ МОДНЫ САМАР НЬ ОЛОН ТӨРЛИЙН АМЬТАН, ШУВУУДЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ

A- A A+
ХУШ МОДНЫ САМАР НЬ ОЛОН ТӨРЛИЙН АМЬТАН, ШУВУУДЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛДОГ

Хуш модны самар нь зөвхөн хүнсний хэрэгцээний бүтээгдэхүүн биш бөгөөд ойн экосистемийн нэг хэсэг юм. Хуш модны самар нь олон төрлийн амьтан, шувуудын хоол тэжээлийн эх үүсвэр болдог тул самрыг зохисгүй, хэт их хэмжээгээр түүх нь ойн нөхөн сэргэх явц болон байгалийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлдөг. Зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.