Нэгж тус бүрийн чиг үүргийн мэдээлэл шинэчлэгдэж байна.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлсон эрх зүйн баримт бичгийг нэгтгэн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хууль тогтоомж болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төслийн хууль зүйн үндэслэлийг хянах, эрх зүйн баримт бичгийн сан бүрдүүлэх, байгууллагын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг төлөөлөх ажлыг хариуцна.
Улсын ерөнхий прокурорын 2026 оны А/36 дугаар тушаалаар Улсын ерөнхий прокурорын газрын бүтцэд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрыг байгуулж, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтэс болон Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийг хамааруулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын чиг үүрэг:
хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт болон шүүхэд төрийг төлөөлөх ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;
хяналтын ажилд дагаж мөрдөх заавар, журам, эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулах, дүн шинжилгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих;
хариуцсан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, биелэлтийг дүгнэх;
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн чиг үүрэг:
хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын хяналтын ажлын бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлт, үр дүнг үнэлж дүгнэх;
эрүүгийн хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтэд хяналт тавих, танилцах, шалгах, судалж дүн шинжилгээ хийж авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох;
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос ирүүлсэн гомдлын дагуу холбогдох эрүүгийн хэрэг, материалыг татан авч, гомдлын үндэслэлийг хянан шалгаж, дээд шатны прокурорт танилцуулан шийдвэрлүүлэх;
холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын харьяаллыг тогтоох;
хэргийн танилцуулга, мөрдөгчийн санал болон хэргийн материалтай танилцаж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мөрдөн байцаалтын хугацааг дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх;
улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн болон баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу шалгах ажиллагаанд хяналт тавих.
Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн чиг үүрэг:
Авлига, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлт, үр дүнг үнэлж дүгнэх;
авлига, мөнгө угаах гэмт хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос ирүүлсэн гомдлын дагуу холбогдох эрүүгийн хэрэг, материалыг хянаж, дээд шатны прокурорт танилцуулан шийдвэрлүүлэх;
авлига, мөнгө угаах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын харьяаллыг тогтоох;
авлига, мөнгө угаах гэмт хэргийн танилцуулга, хэргийн материалтай танилцаж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мөрдөн байцаалтын хугацаа сунгалтыг дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх;
Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн чиг үүрэг:
Шүүхэд төрийг төлөөлөх ажлын бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлт, үр дүнг үнэлж дүгнэх;
шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, мэргэжил, арга зүйгээр хангах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулж танилцуулах;
хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн дүгнэлт гаргах;
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэглэхэд ач холбогдолтой, практик тогтоосон хяналтын шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, зөвлөмж, мэдээлэл гаргах, хэрэгжилтийг хангуулах;
шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянуулах, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлт, гомдлыг хянан, дээд шатны прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх.
Бусад хууль тогтоомж, Олон улсын гэрээ конвенцод зааснаар Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй суурь гэмт хэргээр тодорхойлогдсон гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаарх статистик мэдээллийг тодорхой хугацааны давтамжтай гаргах чиг үүрэгтэй.
Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газар нь газрын дарга, ахлах, хяналтын прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь хэлтсийн дарга, хяналтын прокурор, Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтэс нь хэлтсийн дарга, хяналтын прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс нь хэлтсийн дарга, хяналтын прокурор нийт 21 прокурорын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг биечлэн танилцах болон шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах;
Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох, ял эдлэх дэглэм, зэрэглэлийг өөрчлөх, хорих анги солих, шилжүүлэх, хорихоос өөрийн төрлийн ялыг хорих ялаар солих зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой саналыг хянаж, шийдвэр гаргах;
Зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянаж, хууль тогтоомж зөрчиж үндэслэлгүй гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлүүлэх арга хэмжээ авах;
Ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан оролцогчдын гомдол, хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж түр саатуулагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнийг даруй суллах;
Хорих ял эдэлж байгаа гадаад улсын иргэнийг эх оронд нь шилжүүлэн ял эдлүүлэх, гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авахтай холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулж, цахим систем, сүлжээ, мэдээллийн сангийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангадаг.
Үндсэн чиглэл:
Байгууллагын цахим хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх Цахим систем, мэдээллийн сан, сүлжээ, тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах;
Мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах прокурорын хяналтын үйл ажиллагааг автоматжуулж, ажлын ачааллыг бууруулах;
Прокурор, ажилтнуудад мэдээллийн технологийн мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх.
Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээ, техникийн хэлтсийн чиг үүрэг:
Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээ, сервер, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хариуцна. Тухайлбал:
Цахим халдлага, хортой программ, эмзэг байдлаас урьдчилан сэргийлэх;
Нэгдсэн сүлжээ, сервер, мэдээллийн сангийн тасралтгүй ажиллагааг хангах;
Тоон гарын үсгийн сертификат, албаны цахим шуудангийн эрхийг олгох;
Прокурор, ажилтнуудад техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
Программ хөгжүүлэлтийн хэлтсийн чиг үүрэг:
Байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах программ хангамж, мэдээллийн системийг хөгжүүлж, шинэчилнэ. Тухайлбал:
Прокурорын хяналтын үйл ажиллагааг автоматжуулах цахим шийдэл боловсруулах;
Мэдээллийн сангийн бүтэц, ажиллагааг хөгжүүлэх, үнэн зөв байдлыг хангах;
Бусад байгууллагын мэдээллийн сантай уялдуулах, интеграц хийх;
Тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийг цахимаар солилцох, цахим архив бүрдүүлэх.
Тус газрын прокурор, ажилтнууд шинэ технологийн шийдлийг нэвтрүүлж, цахим системийн найдвартай ажиллагааг ханган, прокурорын байгууллагын үйл ажиллагааг орчин үеийн технологийн боломжид нийцүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.