ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Шалгалт зохион байгуулах хугацаа, байршил
Хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтыг 2023 оны 01-р сарын 28-ны өдрийн /Бямба гариг/ 10:00 цагаас ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт байрлах лекцийн танхимд;
Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах эссэ болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг шалгах бодлогын шалгалтыг 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн 09:00 цагаас “Мөнгөн завьяа”-ийн ард буюу Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд байрлах 7 давхар шилэн байрны 6 давхрын цахим тоглоомын газарт;
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, манлайлах чадварыг шалгах ярилцлагын шалгалтыг 2023 оны 01-р сарын 31-ний өдөр 09:00 цагаас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 2 давхрын хурлын зааланд тус тус зохион байгуулна. Ярилцлагын хуваарийг нэрсийн жагсаалтаар гаргаж, мэдээлнэ.
Шалгалтын явцад анхаарвал зохих асуудал
Шалгалтын товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд хүрэлцэн ирэх;
Шалгалтад оролцогч бүр амны хаалттай байх, шалгалтын явцад тогтмол зүүх;
Өөрийн иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичиг, шалгалтын хураамж 25,000 төгрөг бэлнээр авч ирэх;
Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас хуулах, хоорондоо ярилцах болон ном, сурах бичиг, бусад материал, ухаалаг төхөөрөмж /гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт/ авч орох, ашиглах зэргийг хориглоно;
Онцгой шаардлага үүсээгүй тохиолдолд бусадтай харилцахгүй байх;
Тусгай шалгалтын мэдлэг, чадварыг сорихдоо дараах байдлаар дүгнэнэ:
Прокурорын туслах ажилтны нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалтын хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт нь нийт 90 асуулттай байх ба асуулт тус бүр зөвхөн 1 зөв хариутай байхаар боловсруулагдана. Шалгуулагч нийт сорилын 60 хувийг буюу 54 ба түүнээс дээш асуултын хариуг зөв бөглөсөн тохиолдолд сорилын шалгалтад тэнцсэнд тооцож, 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Сорилгод хариулах шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут / 1 цаг 30 минут/ байна. Сорилгын шалгалт дуусмагц сорилгын шалгалтыг зогсоох дохио өгч, шалгалтыг дуусган, сорилгын шалгалтын дүнтэй танилцах боломж олгоно. Сорилгод багтах баримт бичигт: Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдал, Хуульчийн ёс зүй, Прокурорын ёс зүй.
Бодлогын шалгалтыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас авах ба бодлогыг бодож эхлэх дохио өгсөн даруй бодлогын программд нэвтрэх үйлдэл хийнэ. Бодох нийт хугацаа 60 минут буюу 1 цаг байна. Шалгалтын хугацаа дуусахад бодлогын хариулт бичихийг зогсоох дохио өгч, бодлого бодох шалгалтыг дуусгаж, бодлогын хариу файлыг байгууллагын өгөгдсөн цахим шууданд илгээнэ. Цахим шуудан хүлээн авсан талаарх мэдээллийг шалгалтад оролцогчид танилцуулж, гарын үсгээр баталгаажуулан оролцогчдыг танхимаас гаргана. /20 хүртэл оноогоор дүгнэнэ/
Эссээг таваас доошгүй сэдвүүдээс оролцогч нэг иргэнийг төлөөлүүлж сугалуулах бөгөөд уг сонгогдсон /нэг/ сэдвээр нийт оролцогчид эссэ бичнэ. Эссэг дүгнэхдээ агуулга, найруулга зүй, логик уялдаа холбоо, эрх зүйн үндэслэл, дэвшүүлсэн санаа, зөв бичгийн дүрэм зэргийг харгалзан 20 хүртэл оноо өгнө. Эссэ бичих хугацаа 1 цаг үргэлжлэх бөгөөд үгийн тоо 150-иас доошгүй байна.
Ярилцлагын шалгалтаар сонгон шалгаруулалтад оролцогчийн өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвар, хувь хүний зан төлөв, ажил мэргэжилдээ хандах хандлагыг үнэлэх зорилгоор асуулт тавьж, хариулт авах хэлбэрээр явуулан 30 хүртэл оноогоор дүгнэнэ.
Хууль, эрх зүйн мэдлэгийн сорил, эссэ, ярилцлага, бодлогын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцож, прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэнэ.
Шалгалтад оролцогчийн эрх, үүрэг
Шалгалтад оролцогч дараах эрх эдэлнэ:
шалгалттай холбогдох асуудлын талаар комиссын дарга, гишүүдээс лавлагаа, мэдээлэл авах;
шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, шалгалтын даалгаврын агуулга, боловсруулалт, үнэлгээ, шалгалттай холбогдох бусад асуудлын талаар комисст гомдол гаргах.
Шалгалтад оролцогч дараах үүргийг хүлээнэ:
шалгалтад бүртгүүлэх баримт бичгийн үнэн зөвийг хариуцах, шаардлагатай нэмэлт материалыг бүрдүүлж өгөх;
шалгалт товлогдсон цагаас хоцрохгүй байх;
шалгалтад орохоор ирэхдээ иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичгийг авч ирэх;
шалгаруулалтын журам, дэгийг зөрчихгүй байх;
комиссын дарга, гишүүдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, бусад оролцогчдын хууль бус үйлдлийг зогсоох, анхааруулах байдлаар хамтран ажиллах.
Шалгалтын дүн, даалгаврыг хүчингүйд тооцох
Дараах тохиолдолд шалгалтад оролцогчийн дүн, даалгаврыг хүчингүйд тооцно:
баримт бичиг дутуу, хуурамчаар бүрдүүлсэн;
шалгалтад өөрийнхөө өмнөөс өөр бусад этгээдийг оролцуулахаар завдсан, оролцуулсан;
энэ журмыг зөрчиж, нууцлал алдагдсаны улмаас шалгалтад тэнцсэн нь илэрсэн;
шалгалтын явцад энэ журмыг удаа дараа зөрчсөн;
зөвшөөрөгдөөгүй материалыг шалгалтын явцад ашиглахыг завдсан, ашигласан;
шалгалтын хуудсанд зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн;
бусад оролцогчоос хуулсан, хуулуулах болон бусад зөрчлүүдийг гаргасан нь баримтаар тогтоогдсон.
Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх
Сонгон шалгаруулалтын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг комисст гаргана.
Гомдол гаргагч шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор, шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг үнэлгээг танилцуулснаас хойш ажлын 1 хоногийн дотор, бусад гомдлыг тухай бүр бичгээр гаргана.
Гомдол гаргагч нь гомдолдоо шаардлага, түүний үндэслэлийг тодорхой дурдаж, нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
Комисс сорилын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг даруй шийдвэрлэн, бодлого, даалгаврын шалгаруулалтад оролцох боломжит хугацааны өмнө хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.
Сорилын шалгалтын үнэлгээнээс бусад гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид бичгээр хүргүүлнэ.
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн, албан хаагчийг бүртгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Дээрх хугацаанд нийт 232 иргэн, албан хаагч материал ирүүлснийг шалгалтын комиссын хуралдаанаар хянаж бүртгэх эсэхийг шийдвэрлэв.
Баримт бичгийн бүрдэл, албан тушаалын тодорхойолтод заасан болзол шаардлагыг хангасан 231 иргэн, албан хаагчийг шалгаруулалтад оролцуулахаар бүртгэж, нэг иргэнийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно.
Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдсан иргэдийн жагсаалт
2023 оны 01 дүгээр сарын 16 Улаанбаатар хот
№ | Овог нэр |
1 | Батсүхийн Анхбаяр |
2 | Одхүүгийн Дуламсүрэн |
3 | Дэмчигсүрэнгийн Дүүриймаа |
4 | Энхбатын Гэрэлтуяа |
5 | Заягийн Тэмүгэн |
6 | Дэлэгнямын Хулан |
7 | Нямгэрэлийн Сэргэлэн |
8 | Жаргалсайханы Чингүн |
9 | Чинбатын Билгүүн |
10 | Наранбаярын Намуун |
11 | Мундагбаатарын Гансүх |
12 | Едилханы Торгон |
13 | Хасимын Марал |
14 | Банзрагчийн Болорцэцэг |
15 | Ойдовдоржийн Нямгэрэл |
16 | Бямбажавын Жавхлан |
17 | Батцэнгэлийн Энхболор |
18 | Бямбажаргалын Золбоо |
19 | Лхагвадоржийн Дашбалжинням |
20 | Эрдэнэцогтын Оюундарь |
21 | Тогтохбаатарын Сумхүү |
22 | Оюунчимэгийн Энхзаяа |
23 | Чулуунбаатарын Цэндмаа |
24 | Санжаасүрэнгийн Жавзмаа |
25 | Аленбекийн Арай |
26 | Бат-Оршихын Хонгорзул |
27 | Баатарсүхийн Бүжинлхам |
28 | Мандалцэцэгийн Ариунбат |
29 | Пүрэвдоржийн Цэндсүрэн |
30 | Баясгалангийн Аззаяа |
31 | Энхбаатарын Будханд |
32 | Ганбаатарын Дөлбадрах |
33 | Мөнхзулын Бүрэнжаргал |
34 | Наранбаярын Энхмэнд |
35 | Амартөрийн Мөнхжаргал |
36 | Гантөмөрийн Алтанчимэг |
37 | Болдын Ганзаяа |
38 | Оюуны Батбилэг |
39 | Эрдэнэбилэгийн Цэгмид |
40 | Алтангэрэлийн Хажидсүрэн |
41 | Батхуягийн Ариундарь |
42 | Гантулгын Даваамөнх |
43 | Төмөрийн Сэлэнгэ |
44 | Санжидын Отгонпагам |
45 | Батжаргалын Батчимэг |
46 | Баттулгын Цэнгэлмаа |
47 | Уламбаярын Билгүүнзаяа |
48 | Дагвацэрэнгийн Отгон |
49 | Бямбацогтын Тамир |
50 | Ганзоригийн Болорчулуун |
51 | Тэрбишийн Дэлгэрмаа |
52 | Бүүвэйбаатарын Өнөрцэцэг |
53 | Пүрэвжавын Золбаяр |
54 | Адъяасүрэнгийн Цэрэнчимэд |
55 | Батбаярын Урангоо |
56 | Амарсайханы Алимаа |
57 | Энхбуянтын Отгонбаатар |
58 | Эрдэнэбатын Мөнх-Ирээдүй |
59 | Доржготовын Дэмбэрэлжүний |
60 | Мөнхбаярын Мөнхдэлгэр |
61 | Дашлхүндэвийн Баасанцэрэн |
62 | Отгонбаярын Чулуунбат |
63 | Дэндэвийн Өнөрцэцэг |
64 | Сумъяасүрэнгийн Цэрэндулам |
65 | Дашийн Цэвэлмаа |
66 | Гантөмөрийн Насанжаргал |
67 | Доржсүрэнгийн Түмэн-Өлзий |
68 | Сүхбаатарын Ариунжаргал |
69 | Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ |
70 | Барбаатарын Лхагвасүрэн |
71 | Сүх-Очирын Оюунсувд |
72 | Батболдын Банзрагч |
73 | Энхбатын Гандолгор |
74 | Эрдэнэбатын Золжаргал |
75 | Мөнгөөгийн Туяа |
76 | Доржготовын Оюунгэрэл |
77 | Батбаатарын Мөнхтуул |
78 | Мөнхбаярын Намуун |
79 | Болдбаярын Баасанжаргал |
80 | Бум-Эрдэнийн Цэгмэд |
81 | Сүрэнхорлоогийн Мөнгөнтамир |
82 | Дашдоржийн Баянхүү |
83 | Мөнхцэцэгийн Мөнхдэлгэр |
84 | Бат-Эрдэнийн Ням-Осор |
85 | Батжаргалын Эрхэмболор |
86 | Болор-Эрдэнийн Аюурзана |
87 | Мөнххишигийн Уянга |
88 | Ариунжингийн Ундрахбаяр |
89 | Батдоржийн Лхагва |
90 | Болорцэцэгийн Азхийморь |
91 | Загарсүрэнгийн Сүхбаяр |
92 | Анхбаярын Чанцалдулам |
93 | Биндэръяагийн Анужин |
94 | Отгонбаярын Дөлгөөн /эрэгтэй/ |
95 | Мөнхбатын Солонго |
96 | Батсайханы Мягмар |
97 | Нацагдоржийн Ариунбилэг |
98 | Хүрэлбатын Энгүүн |
99 | Мөнхтүвшингийн Гэрэлмаа |
100 | Төмөрхуягийн Даваадулам |
101 | Ганхуягийн Орхонтуул |
102 | Сандагдоржийн Батцэцэг |
103 | Батбаярын Даваахүү |
104 | Жаргалсайханы Намуунцэцэг |
105 | Цогтоогийн Даваахишиг |
106 | Чимэддагвын Баярмаа |
107 | Баянмөнхийн Бадамцэцэг |
108 | Говийн Хулан |
109 | Цэндсүрэнгийн Хонгорзул |
110 | Баттөрийн Уламбаяр |
111 | Мандалсүрэнгийн Алтантогос |
112 | Дамцагдоржийн Нармандах |
113 | Сурнай-Эрэгийн Отгонбилэг |
114 | Базаргүрийн Бадамханд |
115 | Сүхбаатарын Алтанцэцэг |
116 | Содномдаржаагийн Оюунбат |
117 | Төгсийн Янжмаа |
118 | Бадралын Нямсүрэн |
119 | Ганболдын Үүрийнтуяа |
120 | Ганболдын Даваажаргал |
121 | Ерланы Айдана |
122 | Чинбатын Энхцэцэг |
123 | Өнөрбаярын Нармандах |
124 | Галбадрахын Эрдэнэсувд |
125 | Далайн Амарзаяа |
126 | Буяндэлгэрийн Буянзаяа |
127 | Мандалчимэгийн Нямзаяа |
128 | Санжжумдааны Энхбат |
129 | Сандагсүрэнгийн Жавхлантөгс |
130 | Батцэнгэлийн Алтансувд |
131 | Цагаанцоожийн Баярзаяа |
132 | Эрдэнэбаярын Наранхүү |
133 | Уламбаярын Билэгтбаатар |
134 | Түмэндэлгэрийн Энхзул |
135 | Төртогтохын Ундрах |
136 | Зоригтбаатарын Мөнгөнзаяа |
137 | Баярмөнхийн Энхцолмон |
138 | Ганбаатарын Урантуяа |
139 | Баттулгын Баттөгөлдөр |
140 | Баярбаатарын Халиунгоо |
141 | Отгонхүүгийн Отгонцэцэг |
142 | Даланхоёрын Соёлзул |
143 | Отгонбаярын Дөлгөөн /эмэгтэй/ |
144 | Сеченовын Төртулах |
145 | Ядамсүрэнгийн Амармэнд |
146 | Мөнх-Оргилын Саранзаяа |
147 | Төртогтохын Буджав |
148 | Галхүүгийн Пунсаа |
149 | Баясгалангийн Болд-Эрдэнэ |
150 | Энхбаярын Оюунбилэг |
151 | Оюунцэрэнгийн Мягмарсүрэн |
152 | Дамбийнямын Амарзаяа |
153 | Энхболдын Дөлгөөн |
154 | Цэндбадрахын Лхагваням |
155 | Мөнхбилэгийн Энх-Амгалан |
156 | Энхбаатарын Буянжаргал |
157 | Баасангийн Хэрлэнтуяа |
158 | Сүхбаатарын Дуламсүрэн |
159 | Оджамцын Одонзаяа |
160 | Хэнмэдэхийн Мөнхболормаа |
161 | Цогт-Очирын Болортунгалаг |
162 | Эрдэнэбаярын Минж-Учрал |
163 | Нармандахын Номин-Эрдэнэ |
164 | Хишигсүрэнгийн Номин-Эрдэнэ |
165 | Эрдэнэхүүгийн Сэржмядаг |
166 | Бавуугийн Жаргал |
167 | Отгонжаргалын Сайханжаргал |
168 | Жаргалсайханы Хонгорзул |
169 | Балжиннмын Цэрэнпагма |
170 | Энхжаргалын Зулцэцэг |
171 | Биндэръяагийн Тунгалаг |
172 | Болдбаатарын Сувд-Эрдэнэ |
173 | Эрдэнэбатын Билгүүн |
174 | Мөнхбаатарын Мөнхтуул |
175 | Батнасангийн Бямбажав |
176 | Эрдэнэсүхийн Дорждэрэм |
177 | Мэндбаярын Долгорсүрэн |
178 | Алтангэрэлийн Раднаабазар |
179 | Табигатын Күнсулу |
180 | Болдсайханы Халиунаа |
181 | Батчулууны Төгөлдөр |
182 | Батчулууны Хаш-Эрдэнэ |
183 | Баттулгын Хулан |
184 | Мягмаржавын Мишээл |
185 | Хишигсүрэнгийн Цогзолмаа |
186 | Батхүүгийн Бүжмаа |
187 | Пүрэвдагвын Чин-Оюунсайхан |
188 | Сүрэнжавын Сүхбаатар |
189 | Даваанямын Мөнхжин |
190 | Нэргүйбаатарын Зулаа |
191 | Батболдын Энхжин |
192 | Отгонбаярын Буянтөгөлдөр |
193 | Баттогтохын Тогтохням |
194 | Болатын Жанерке |
195 | Отгонбатын Тэргэлсаран |
196 | Цэрэндашийн Ганхуяг |
197 | Отгонжаргалын Бадамханд |
198 | Хадбаатарын Цэрэнлхам |
199 | Золбаярын Анхбаяр |
200 | Наранчимэгийн Тунгалагтамир |
201 | Сайнбаярын Батхишиг |
202 | Баясгалангийн Дулмаа |
203 | Ширбазарын Лхамсүрэн |
204 | Сүхбаатарын Өлзийсайхан |
205 | Баярмагнайгийн Билгүүн |
206 | Орхонбаатарын Золзаяа |
207 | Эрдэнэчимэгийн Мөнхжинмаа |
208 | Алексийн Цэрэндулам |
209 | Одбаатарын Чингис |
210 | Ганпүрэвийн Энхжин |
211 | Түвшинбаярын Номин-Эрдэнэ |
212 | Отгонбаярын Марал-Эрдэнэ |
213 | Мөнхбатын Ренчинмядаг |
214 | Бямбасүрэнгийн Отгонтуул |
215 | Дугарын Урангоо |
216 | Батчулууны Мандухай |
217 | Батнасангийн Бат-Оргил |
218 | Баттулгын Энхжин |
219 | Батгэрэлийн Батжаргал |
220 | Ариунболдын Батманал |
221 | Болорцогийн Болортуяа |
222 | Бат-Эрдэнийн Бямбасүрэн |
223 | Энхмөнхийн Сайнбаяр |
224 | Хатанбаатарын Болортуяа |
225 | Батцоожийн Цэрэнбат |
226 | Амарсайханы Баасансүрэн |
227 | Цэрэннадмидын Мандалбаяр |
228 | Отгонбаатарын Төгөлдөр |
229 | Сономпилын Батжаргал |
230 | Батбаярын Саруул |
231 | Батцэнгэлийн Номин |