Видео мэдээ
Про подкаст №79 ХҮҮХЭД ХОЛБОГДСОН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрентэй “Хүүхэд холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ярилцлаа.
Сургууль бол хүүхдийн сурах, боловсрох, хөгжих, нийгэмших, хүмүүжих, төлөвших хамгийн таатай орчин байх ёстой.
Хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, дахин гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Боловсролын байгууллага нь хүүхдийг өөрийгөө болон бусдыг хүндэтгэх үзэлд төлөвшүүлж, аливаа хэлбэрээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх, сахилгын арга хэмжээ авахаас зайлсхийх, бие махбодийн шийтгэл оногдуулахгүй байх, тэдэнд тусалж дэмжих үүрэгтэй.