Мэдээ
ЭРХ ЗҮЙН ТУСГАЙЛСАН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Ховд аймгийн шүүх, прокурор, цагдаагийн газраас хамтран сумдын багийн гишүүдэд болон төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ыг батлагдсан хуваарийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлжээ.
Одоогоор нийт 17 сумын 60 гаруй төрийн албан хаагчид “Зөрчлийн тухай хууль” сэдэвт 3 удаагийн сургалтад оролцсон байгаа бол цаашид “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
