Мэдээ
ШШГГ-ЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид “Ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтооход анхаарах асуудал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд” сэдвээр 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сургалт зохион байгуулжээ.
Сургалтанд хорих ангийн нийгэм сэтгэл зүйн нэгж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч болон харуул хамгаалалтын ажилтнууд хамрагдсан байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР