ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТУСГАЙ АРХИВ ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛСЫН ҮЗЛЭГТ АМЖИЛТТАЙ ДҮГНЭГДЛЭЭ
Засгийн газрын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2026 оны 280 дугаар тогтоолын дагуу Эрүүгийн хэргийн тусгай архивд 2026 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд архивын үйл ажиллагааны улсын үзлэг зохион байгуулагдлаа.
Улсын үзлэгийг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын Цахим архивын баримтын төв, Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрөлжсөн архивын газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал батлах тухай” А/150 дугаар тушаалаар батлагдсан 6 бүлэг 17 чиглэл, 69 үзүүлэлт, 270 шалгуурын хүрээнд хийжээ.

Ажлын хэсгээс Эрүүгийн хэргийн тусгай архиваас 2022-2026 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, Төрийн архивын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого, стандарт, арга зүйн баримт бичгийн хэрэгжилтийг батлагдсан аргачлалын дагуу шалгаж, “маш сайн” үнэлгээтэй дүгнэсэн байна.