Таны эрх зүйн мэдлэгт

ТАНЫ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ: ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЭД ХОНОГ ШАЛГАХ ВЭ?

ТАНЫ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ: ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЭД ХОНОГ ШАЛГАХ ВЭ?

Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.

- Үзлэг хийх;

- Шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;

- Хохирогч, гэрч, сэжигтнээс мэдүүлэг авах;

- Хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах;

- Эд хөрөнгийг битүүмжлэх.

- Шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах.

Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа