“ЭКОЛОГИЙН ОРЧНЫ ЭРХ ЗҮЙН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТ БА ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭРХ ЗҮЙН ЗАСАГЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХУРАЛД ОРОЛЦЛОО
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо энэ сарын 8-аас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн байгаль орчны засаглалд прокурорын гүйцэтгэх үүрэг”, “БНХАУ-ын Экологийн орчны эрх зүйн кодексийн хэрэгжилт ба дэлхийн байгаль орчны эрх зүйн засаглалын хамтын ажиллагаа” сэдэвт Олон Улсын хуралд Прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Тус хурал, арга хэмжээнүүдэд Монгол, Бразил, Бельги, Вьетнам, Австрали, Швед, Солонгос, Польш зэрэг улсын шүүгч, прокурор, эрдэмтэн судлаач, БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим төлөөлөгч оролцож, хүрээлэн буй орчны хууль тогтоомж, тулгамдаж буй асуудлын талаар 35 илтгэл хэлэлцүүлсэн байна.

БНХАУ-ын Ард дээд прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Жан Шюэчяо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байгаль орчин, байгалийн нөөцийг хамгаалах хорооны дэд дарга Люй Жунмэй нар байгаль орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоомж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

