ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллагын 2027 оны төсвийн төслийг боловсруулах, олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яамны байранд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Чулуунбат прокурорын байгууллагын 2027 оны төсвийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөгчид прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааны асуудалд анхаарах, иргэдэд үзүүлэх хуулийн талаарх үйлчилгээг сайжруулах талаар санал дүгнэлтийг гаргав.
Хэлэлцүүлгээс гарсан болон цахимаар ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.