ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын уулзалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Тус уулзалт, ярилцлагад Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга нар, мөн аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорууд оролцож “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-ны салбар хэлэлцүүлгүүдийн үеэр гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж, ажиллах асуудлыг хэлэлцлээ.

Мөн прокурорын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ажил арга хэмжээ, түүний явц, үр дүн, цаашдын бодлого чиглэл, анхаарах асуудлуудын талаар санал солилцсон байна.