Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 177 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1912 хэрэгт хяналт тавьж, 209 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9 гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба