Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан прокурорын байгууллагад олон жил идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй прокурор, ажилтнуудад төрийн одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал,
- Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших,
- Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд нарыг, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын нэр бүхий прокурор, ажилтан болон ахмад ажилтнууд шагнагдлаа.
Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулан өгч төрийн дээд одон, медалиар шагнагдаж байгаа прокурор, ажилтнуудад болон тэдний хамт олон, гэр бүлийнхэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба