ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлуудын талаар ярилцаж, прокуророос зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан хугацааны дотор шуурхай явуулж,  хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх үүрэг, чиглэлийг өгсөн байна.