ПРОКУРОРУУД СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ  ХИЙЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРУУД СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ  ХИЙЖЭЭ

Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс зохион байгуулсан “Аймгийн засаг даргын эрхлэх асуудлын агентлагийн дарга, сумын засаг дарга нарын нэгдсэн сургалт”-ад тус аймгийн прокурорын газраас мэдээлэл хийжээ.

Хяналтын прокурор Б.Эрхэмбаяр “Авилга, албан тушаалын гэмт хэргийн талаарх, ойлголт, гаралт, шалтгаан нөхцөл, түүнийг арилгуулах арга зам”, хяналтын прокурор Б.Төрболд “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” сэдвээр тус тус мэдээлэл хийж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Сургалтад тус аймгийн 24 сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга зэрэг албан  тушаалтнууд оролцжээ.