ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар 2021 онд төрд учирсан хохиролтой холбоотой иргэний хэрэг, маргаанд прокурор оролцож шийдвэрлүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд 589.983.000 төгрөгийн үнийн дүнтэй 62 иргэний хэрэг, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцож, 445.984.000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр болсон бөгөөд цаашид гэмт хэрэг, зөрчлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирол нөхөн төлүүлсэн тохиолдлуудыг хамтран судалж, хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.