НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газраас Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 100 орчим албан тушаалтнууд танхимаар, орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсийн 500 орчим улсын байцаагч цахимаар оролцсон байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд учирч буй тулгамдсан асуудал, бэрхшээлүүд"-ийн талаар мэдээлэл хийсэн бол Нийслэлийн прокурорын газраас “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих” зөрчлийг шалган шийдвэрлэхэд гаргаж буй зөрчил дутагдал, учирч байгаа хүндрэл, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг хөндөж, хууль хэрэглээний асуудлаар практик сургалт оржээ.

Түүнчлэн зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар нэгдсэн нэг ойлголтыг бий болгох, тогтсон буруу практикийг засах талаар мэдээлэл хийсэн байна.