ХУРААН АВСАН ЭД ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙГААГ ШАЛГАСАН БАЙНА

A- A A+
ХУРААН АВСАН ЭД ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙГААГ ШАЛГАСАН БАЙНА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж, улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтнуудтай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй нийтлэг алдаа, дутагдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Мөн хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хууль тогтоомжид заасан үндэслэл журмын шийдвэрлэж байгаа эсэх, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан шалгалтын дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар сургалт зохион байгуулахаар болсон байна.