НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, “АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
 НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, “АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газраас хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.  Зөвлөгөөнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Нийтийн тээврийн газрын удирдах болон эрх бүхий 30 орчим албан тушаалтнууд оролцлоо. 

Мөн үеэр Нийслэлийн прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр практик сургалтыг орсон бол зөвлөгөөнд оролцогч байгууллагууд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлүүд"-ийн талаар мэдээлэл хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна.