Булган аймгийн прокурорын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад прокурорын байгууллагын ажлын онцлог, үйл ажиллагааг танилцуулах уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хуульчаар суралцах, тэр дундаа прокурор болох хүсэл сонирхолтой 30 орчим сурагч оролцон прокуроруудын ажлын нэг өдөртэй танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Энэхүү уулзалт, ярилцлагыг тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Сайхан монгол телевизтэй хамтран зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба