Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай уулзалт зохион байгуулж, “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж ажиллах талаар хэлэлцжээ.
Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хэргийг шуурхай шалгаж, оролцогчдыг чирэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг Цагдаагийн байгууллагын удирдлага, мөрдөгч нарт анхааруулж, үүрэг чиглэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба