Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дэргэдэх эрүүлжүүлэх байрны ахуй нөхцөл, үйл ажиллагааг шалгасан байна.
Шалгалтын явцад согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон боловч гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг эрүүлжүүлсэн, Эрүүлжүүлэх байрны стандарт, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлүүд илэрч, тус Цагдаагийн хэлтэст прокурорын шаардлага хүргүүлэхээр болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба