Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар тус аймгийн Алтай сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Алтай сумын иргэдэд хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.
Алтай сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төрийн байгууллагын алба хаагчид болон 250 гаруй иргэн оролцсон тус арга хэмжээний үеэр “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ын талаар мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба