ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЧЭЭ

A- A A+
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудаас явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэлийг судлахад аймгийн Статистикийн хэлтэс, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, Мал эмнэлгийн газар, Тагнуулын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг, Цэргийн штаб, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хангалтгүй явуулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд тус прокурорын газраас дээрх байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж, судалгааны дүнг танилцуулсан байна.

Уулзалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байгаа шалтгаан нөхцөл, ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцан анхаарах асуудлаар үүрэг өгч, зарим байгууллагад прокуророос сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.