Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хар тамхи, мансууруулах бодис, түүний хор хөнөөлийн талаар сургалт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн гарын авлага, тараах материалыг өгчээ.
Мөн дүүргийн прокурорын газраас тус дүүргийн “Боловсрол”, “Оюуны эрин”, “Гүн галуутай” цогцолбор, “Сод” бүрэн дунд сургуулиудын захирал, сургалтын менежерүүдтэй уулзаж, хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба