ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН, СЭТГҮҮЛЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН, СЭТГҮҮЛЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцэж, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг тогтмол хүргэхэд хамтран ажиллахаар болсон байна.

Цаашид аймгийн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нарт мэдээ, мэдээлэл нийтлэхдээ хувь хүн, байгууллагын нууцыг задруулахгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.